2012/05/15

Блог гэж юу вэ?

Блог гэдэг нь "Web log" гэдэг үгнээс анх үүссэн бөгөөд "Хувь хүн өөрийн үзэл бодлыг чөлөөтэйгөөр интернэт сүлжээгээр олон нийтэд дэлгэн үзүүлэх нэгэн төрлийн вэб сайт" юм.

Гэвч блогыг дан ганц үгээр тодорхойлох боломжгүй юм. Блогыг юу гэж ч тодорхойлсон болно.

Блог бол иргэний сэтгүүл зүй
Блог бол өөрийгөө нээх орон зай
Блог бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх талбар
Блог бол интернэт дэх эрх чөлөө

гэх мэтээр маш олон янзаар тодорхойлох боломжтой байгаа.

Блогыг хэн ч нээгээд хөтлөхөд үнэгүй нээлттэй байдаг. Та өөрийн блог дээрээ хүссэн зүйлээ бичиж хүмүүстэй өөрийн үзэл бодлоо хуваалцах, онлайн ертөнцөд олон найзуудтай болох боломжтой юм.

Блогыг хүмүүс "өөрийн өдрийн тэмдэглэл, уншсан номын тэмдэглэл, шүлэг бичих, туршлагаа хуваалцах, мэдээлэл түгээх, хайрын тухай гэх мэтээр хүссэнээрээ бичсэн байдаг.

Блог бол боломж юм шүү.

Бид интернэтэд өдөр бүр л ордог. Заримдаа хий дэмий цагийг үр ашиггүй өнгөрөөх тохиолдол бишгүй дээ байдаг шүү дээ. Байнга биш юм аа гэхэд долоо хоногтоо ч болов нэг удаа блог бичээд байвал болно шүү дээ.

Ертөнц дээр яг таньтай адилхан хүн байхгүйтэй адил та өөрийн гэсэн өвөрмөц, онцгой дахин давтагдахааргүй тийм орон зайг блог ашиглан дэлхийг хавтгай болгоод байгаа интернэт-д бий болгох боломжтой. Блог дээрээ юу бичмээр байна түүнийгээ л бичээрэй.

Блогоо хөгжүүлээд ирэхээр дагаад та ч гэсэн өөрийгөө олон талаар хөгжүүлэх шаардлага гарна тиймээс олон талын ач холбогдолтой гэдгийг дуулгахад таатай байна.

Жишээ гэвэл: Блог бичээд олон уншигчидтай бол чадсан мундаг блогчид блогоороо ном гаргаж байсан тохиолдолд зөндөө бий. Мөн дэлхийн хэмжээнд бол блог ашиглан тэрбум долларыг ч олж чадсан байдаг. Өөрийн дурсамжаа бичээд дараа нь уншсан ч энэ бол өөртөө хийж байгаа маш том хөрөнгө оруулалт байж чадна. Дурдаад байвал маш олон давуу тал бий. Хамгийн гол нь өөрийн гэсэн зорилготой байж чадвал блог бидэнд маш том боломж олгож байгаа гэдгийг хэлмээр байна.

Төгсгөлд нь нэмж хэлэхэд таны блог бичих үйлсэд чин сэтгэлээсээ амжилт хүсэе. Та чаднаа. :D


Messenger id: iblogsclub

2 Comment:

  1. Hi bayrlalaa zaavaruudiig chini ashiglaj uzlee taalagdaj bn

    ReplyDelete
  2. Гайхалтай оноо. Дууны нэмэлт өгөгдлүүд нь. агуу ажил дээр байлга. бүх мэдээлэл, талархал маш их уншиж, үнэхээр үнэ цэнэтэй.

    "funeral homes website design"

    ReplyDelete

Блогд минь сэтгэгдэл бичиж байгаад баярлалаа. Удахгүй хариу бичнэ. Хүндэтгэсэн: iBlogs

 
Copyright © . iBlogsClub - Mongolian Blogs Guide - Posts · Comments
· Powered by Blogger