Showing posts with label weather. Show all posts
Showing posts with label weather. Show all posts

2012/09/11

Томоохон сайтуудын цаг агаарыг блогтоо ашиглах

- 1 Comment
Халуун намрын цагаар хүйтэний эрч чангарчих юм аа. Энэ жил эхнээсээ л бороо, хуртай жил байлаа. Зун ч олигтой нар гараагүй, намрын налгар өдрүүд ч хайчив гэмээр л байна дөө. За за хичээлдээ ороё байз. Энэ удаагийн хичээлийг бэлдэх болсон шалтгаан нь блогчид маань болон ер нь хүн бүр энэ тэнгэрийн байгаа байдлыг эртхэн шиг мэдэж байхгүй бол хувцсаа тааруулж өмсөж чадахгүй балрах үе хэн хүнд бишгүй тохиолдоод байдаг шүү. Иймээс блогтоо цаг агаар оруулцгаая, хэхэ бодуул өглөө бүр өөрийнхөө блогыг хэдэн хүн орж, хэн сэтгэгдэл бичиж гээд шалгадаг л байлгүй, тэгэж явахдаа цаг агаараа харчаад, тэнгэрийн байдлыг мэдсэн юм чинь тохируулж харьцана шүү дээ. За ингээд хичээлээ эхлэе. Энэ их амархан гэж байгаа.

1. Blogger.com, blog.gogo.mn, bblog.mn, miniih.com гээд өөрсдийн блог хөтөлдөг аль сайтруугаа хэрэглэгчийнхээ эрхээр нэвтрэн ороорой.

2. Блог платформ(Blogger, Gogo Blog, Banjig Blog, Miniih.com, Delhii.net... гэх мэт) бүрт виджет нэмэх хэсэг байгаа тэндээс HTML нэмэх гэснийг сонгоод доорхи кодуудаас аль дуртайгаа хуулж тавиад хадгалаад болно доо.

Масс.мн сайтын цаг агаарын код:
<iframe scrolling="no" frameborder="0" src="http://mass.mn/modules/massweather/index.html" style=" margin:0px 0px 5px 0px; border:none; width: 140px; height: 105px;"></iframe>

Гого.мн сайтын цаг агаарын код:
<iframe frameborder="0" src="http://news.gogo.mn/weather/today/weather.html" width="155" style="height: 104px;" scrolling="no"></iframe>

weather.az.mn сайтын цаг агаарын код:
<iframe src="http://weather.az.mn/iframe.php?c=MGXX0003&ln=en" style="width:100px; overflow:hidden; height:200px; border:0px; padding:0px;" ></iframe>

Жич: Блогтоо тохируулаад width хэсэгт өргөн, height хэсэгт өндрийн хэмжээг тохируулаарай. Ингээд боллоо, Амжилт

Масс.мн сайтын цаг агаарыг ашигласан жишээ блог үзэхийг хүсвэл энд дар.
[Continue reading...]
 
Copyright © . iBlogsClub - Mongolian Blogs Guide - Posts · Comments
· Powered by Blogger